Түүх, соёлын газар

  • PDF

Эртний хүмүүсийн соёл иргэншлийн нэгэн гайхамшигт бүтээл болох хад, чулуун дээр улаан зосоор зурсан сүг зургууд ба хаданд сийлж зурсан ан амьтан, хүний дүрс бүхий сүг зугуудаас гадна элдэв тамга, тэмдэг, үсэг зурлага Алтайн нуруунд элбэг.· Энэ зургууд нь Монгол-Алтайд амьдарч байсан хүмүүсийн 2500-3000 жилийн өмнө үйлдэж үлдээсэн түүх соёлын өв сан юм. Алтайн нурууны буган хөшөө нь Хангайн нурууныхаас нэлээд өвөрмөц ялгаатай бөгөөд бугын оронд адуу зурсан адуу чулуун хөшөө, сэлэмт хөшөө· тохиолдож байна. Буган· хөшөөнүүд нь саарал өнгийн боржин чулууг засаж хийсэн, сийлсэн байх бөгөөд хөшөөний өвөр талын дээд өнцөгт том нар, жижиг· сар, заримдаа нарыг харвасан сум сийлсэн байдаг. Монгол Алтайн зарим буган хөшөөнд дээрх зохиомж бүхэлдээ туссан байхад зарим хөшөө нь цулгуй байх эсвэл ганц, хоёр тамга сийлсэн эсвэл дан ганц сэлэм тохиолддог. Буган хөшөөнүүд он цагийн хувьд М.Э.Ө. VII-V зуунд хамрагддаг. Энд эртний Скифийн үеэс авахуулаад· Хүннүгийн· өмнөх дөрвөлжин булш, Сагсай хэлбэрийн булш, Цэнгэл хэлбэрийн булш, Хүннү, Түрэг, Уйгар , Монгол гүрний болон цаг үе нь тогтоогдоогүй булш, бунхан арвин байна.