Аялал жуучлал

  • PDF

        Тус бүс нутаг нь казах, урианхай, дөрвөд, халх, тува зэрэг олон үндэстэн, ястны өлгий нутаг юм. Эдгээр ястан, үндэстнүүд нь бүгд өөр өөрсдийн өвөрмөц ахуй, түүх, соёл, зан заншил, амьдрах арга ухаантай билээ.

Монгол Алтайн нурууны улсын тусгай хамгаалалттай газрууд нь мөнх цас, мөсөн гол бүхий өндөр уулс, цэнгэг уст нуур, боргио, хүрхрээ бүхий гол горхи, рашаан ус элбэгтэй, ховор ховордсон ургамал, амьтны байршил, нүүдэлчин ахуй соёл, уламжлалт зан заншлаа хадгалж чадсан үндэсний цөөнхийн  өлгий нутаг учраас аялал жуулчлал хөгжүүлэхэд маш тохиромжтой.  Монгол Алтайн нурууны улсын тусгай хамгаалалттай газруудад аялал жуулчлалаар ирэх гадаад, дотоодын жуулчдын тоо жилээс жилд өссөөр байна.      Жуулчид  Алтай Таванбогд уул, мөсөн голыг үзэж сонирхох, ууланд авирах, байгалийн аялал хийх, бүргэдээр ан ав хийх,   казах, тува үндэстний зан заншил, соёлтой танилцах, загасчлах, ууланд авирах, тэмээн, морин аялал хийх, усан завиар  аялал, ховордсон ан амьтан, ургамлыг үзэх, судлах, зураг авах,  дурсгалт газруудыг үзэх, судлах зорилгоор ирдэг.  Дэлхийн нийтийн хэмжээнд аялал жуулчлалын хандлага нь нүүдэлчин ахуй соёл руу чиглэж буй өнөө үед  харьцангуй онгон дагшин байдлаа хадгалж үлдсэн байгалийн үзэсгэлэн төгөлдөр газар нутаг, олон үндэстэн ястны нүүдэлчний уламжлалт зан заншлыг хослуулан байгальд ээлтэй аялал жуулчлалыг хөгжүүлэх ирээдүйтэй. Сүүлд шинэчлэгдсэн: 2015 оны 8-р сарын 29, Бямба гариг, 11:13

БАЙГАЛИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ

  • PDF

Тус бүс нутаг нь казах, урианхай, дөрвөд, халх, тува зэрэг олон үндэстэн, ястны өлгий нутаг юм. Эдгээр ястан, үндэстнүүд нь бүгд өөр өөрсдийн өвөрмөц ахуй, түүх, соёл, зан заншил, амьдрах арга ухаантай билээ.

Монгол Алтайн нурууны улсын тусгай хамгаалалттай газрууд нь мөнх цас, мөсөн гол бүхий өндөр уулс, цэнгэг уст нуур, боргио, хүрхрээ бүхий гол горхи, рашаан ус элбэгтэй, ховор ховордсон ургамал, амьтны байршил, нүүдэлчин ахуй соёл, уламжлалт зан заншлаа хадгалж чадсан үндэсний цөөнхийн ·өлгий нутаг учраас аялал жуулчлал хөгжүүлэхэд маш тохиромжтой.· Монгол Алтайн нурууны улсын тусгай хамгаалалттай газруудад аялал жуулчлалаар ирэх гадаад, дотоодын жуулчдын тоо жилээс жилд өссөөр байна.····· Жуулчид· Алтай Таванбогд уул, мөсөн голыг үзэж сонирхох, ууланд авирах, байгалийн аялал хийх, бүргэдээр ан ав хийх,·· казах, тува үндэстний зан заншил, соёлтой танилцах, загасчлах, ууланд авирах, тэмээн, морин аялал хийх, усан завиар· аялал, ховордсон ан амьтан, ургамлыг үзэх, судлах, зураг авах,· дурсгалт газруудыг үзэх, судлах зорилгоор ирдэг.· Дэлхийн нийтийн хэмжээнд аялал жуулчлалын хандлага нь нүүдэлчин ахуй соёл руу чиглэж буй өнөө үед· харьцангуй онгон дагшин байдлаа хадгалж үлдсэн байгалийн үзэсгэлэн төгөлдөр газар нутаг, олон үндэстэн ястны нүүдэлчний уламжлалт зан заншлыг хослуулан байгальд ээлтэй аялал жуулчлалыг хөгжүүлэх ирээдүйтэй.