Мэндчилгээ

  • PDF

IMG_0763Цахим хуудсаар дамжуулан Монгол Алтайн Нурууны УТХГ-ын хамгаалалтын захиргааны вэб сайтад зочилж буй танд талархан мэндчилгээ дэвшүүлье.

Манай байгууллага нь үйл ажиллагаагаа зардал багатай, түргэн шуурхай, хүнд сурталгүй, нээлттэй, ил тод болгохдоо мэдээллийн технологийн ололттой талуудыг ашиглахыг зорин ажиллаж байна. Үүний нэг илрэл болгож энэхүү цахим хуудсыг ажиллуулж байгаа ба·манай цахим хуудсанд зочилсноор байгууллагын талаарх мэдээлэл, цаг үеийн үйл явдал, судалгаа шинжилгээ, хуулийн хэрэгжилт, хяналт шалгалт, байгалийн нөөц, орчны бүс, аялал жуулчлал зэрэг үйл ажиллагааны талаархи олон талын мэдээллийг авах боломжтой юм.

Та бүхэнд хэрэгцээтэй мэдээллийг цахим хуудас сайтаараа дамжуулан тухай бүрт нь хүргэж байх болно.

Та Монгол Алтайн Нурууны УТХГ-ын хамгаалалтын захиргааны цахим хуудастай холбогдож санал бодлоо идэвхтэй хуваалцаж, хамтран ажиллахыг хүсье.

Манай цахим хаягаар зочилсон эрхэм таньд эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Таныг гүнээ хүндэтгэсэн:

Монгол Алтайн Нурууны УТХГ-ын Хамгаалалтын Захиргааны дарга С.Медеухан