Цамбагарав уулын БЦГ

  • PDF

preview.pngХамгаалатанд авсан зорилго:

Мөс судлалын хувьд ач холбогдолтой, цоохор ирвэсний хэвийн өсөлтийг хангах зорилготой бөгөөд ховор амьтан, ургамал ихтэйгээс гадна түүх соёлын дурсгал ихтэй, аялал жуулчлал хөгжүүлэх

Хамгаалагдсан он: 2000 он

Газар нутгийн хэмжээ: 113749 га

Байршил:

Ховд аймгийн Эрдэнэбүрэн, Баян-Өлгий аймгийн Алтанцөгц, Баяннуур сумдын заагт оршино.

 

Онцлог:

Цамбагарав уул нь мөнх цаст уул бөгөөд хур цас, мөс нь уулсын доод хэсэгт ялгардаг нь ландшафтын онцгой хэв шинжтэй.· Цамбагарав нь Монгол Алтайн нурууны салшгүй нэг хэсэг бөгөөд ноён оргил Цаст уул нь далайн түвшнээс дээш 4208 м өргөгдсөн. Монгол орны нутаг дэвсгэрт 187 тооны хур цас, мөс байгаагаас 98% буюу 185 нь Монгол Алтай болон түүний салбар нуруунд төвлөрчээ. Эдгээрийн хамгийн их нь Таванбогд, Цаст уул, Мөнххайрханд төвлөрсөн бөгөөд· Цамбагаравын мөнх цастай оргилууд нь 130 хавтгай км талбайг эзэлдэг. Хур цас, мөсөн голын· тогтворжилтонд уур амьсгал онцгой нөлөө үзүүлэх бөгөөд тэндээ мөнхийн хүйтэн ноёрхож, аль ч улиралд агаарын температур 00-аас доош байдаг. Газрын доорхи цэвэр усны асар их нөөцтэй. Цамбагарав уулыг тойрон 200 шахам булаг шандтайгаас гадна эмчилгээний чанартай рашаануудтай. Энэхүү газар нь мөс судлалын хувьд ач холбогдолтой, түүх соёлын дурсгалт зүйлээр баялаг бөгөөд ховор амьтан, ургамал ихтэй, ялангуяа цоохор ирвэсний хэвийн өсөлтийг хангах зорилгоор улсын тусгай хамгаалтанд хамруулсан байна.