Дэвэлийн арлын БЦГ

  • PDF

Develiin_aral_400Хамгаалалтанд авсан зорилго:

Ачит нуураас гарсан Усан хоолойн гол, Ховд голын Дэвэлийн арал орчмын газар нутгийг хамардаг бөгөөд ховор амьтан болох гургуул, зэгсний гахай, азийн минжийн гол тархац нутаг болохын хамт чацарганы гол цөм нутаг юм. Иймээс ховордож байгаа амьтдыг хамгаалах, өсөн үржүүлэх, нөөцийг нэмэгдүүлэх зорилгоор улсын тусгай хамгаалтанд хамруулсан байна.

Хамгаалагдсан он: 2000 он

Газар нутгийн хэмжээ 10619 га.

 

 

Байршил:

Дэвэлийн арал нь Баян-Өлгий, Увс аймгуудын хилийн зааг дээр Ховд голын дагуу байрлах бөгөөд ландшафт экологийн тогтоц, биологийн төрөл зүйл, ус намгийн болон нүүдлийн шувууд зэргээрээ Төв Азийн гадагш урсгалгүй ай савын бүх хэв шинжийг төлөөлсөн давтагдашгүй өвөрмөц ус намгархаг орчинг үүсгэнэ.

Онцлог:

Биологийн төрөл зүйлийн хамгаалалтын хувьд улсын төдийгүй бүс нутаг, дэлхийн хэмжээнд ач холбогдолтой юм. Нутагшуулсан азийн минж энэ арал, түүнээс дээших дооших хэсэгт амьдарч байсан боловч одоогоор устаж алга болжээ. Намраас эхлээд хавар хүртэл хүн, мал битүү суурьшдаг тул энэ хугацаанд ·зэгсний гахай гүйдлийн байдалтай үзэгдэнэ. Иймээс ховордож байгаа амьтдыг хамгаалах, өсгөн үржүүлэх, нөөцийг нэмэгдүүлэх зорилгоор байгалийн нөөцийн ангилалаар улсын тусгай хамгаалалтанд авчээ. Дэвэлийн аралын БНГ-нь Ачит нуур, Усан хоолойн голтой хиллэдэг. Ачит нуур нь РАМСАР-ын конвенцид хамрагдсан байна.

devel