Сийлхэмийн нурууны БЦГ

СИЙЛХЭМИЙН НУРУУНЫ БАЙГАЛИЙН ЦОГЦОЛБОРТ ГАЗАР

  • PDF

fb1c73e40436213big Хамгаалалтанд авсан зорилго:

Сийлхэмийн нурууны байгалийн үзэсгэлэн, өвөрмөц байдал, ховордсон····· амьтан, ургамал, түүх, соёлын дурсгал, аялал жуулчлал хөгжүүлэх·

Хамгаалагдсан он: 2000 он

Газар нутгийн хэмжээ 147877 га

Байршил:

Сийлхэмийн нурууны байгалийн цогцолборт газар нь· Баян-Өлгий аймгийн Улаанхус, Ногооннуур сумдын нутагт улсын хил дээр, өргөргийн дагуу сунаж оршино. Байгалийн цогцолборт газар нь “А”,”Б” хоёр хэсэгтэй. Тус цогцолборт газрын дундуур ОХУ-руу гардаг Цагааннуурын хилийн боомт ажиллаж байгаа учраас дундуур нь коридор гаргасан байна.

Онцлог:

Сийлхэмийн нуруу дунджаар 3000 м өндөр бөгөөд Шар нохойт уул 3530м хүрдэг. Сийлхэмийн нурууны байгалийн үзэсгэлэн, өвөрмөц байдал, Дэлхийд болон Монголд ховордсон· цоохор ирвэс, алтайн аргаль хонь, янгир ямаа, саарал чоно, мануул мий, шувуудаас ооч ёл, нөмрөг тас, цармын бүргэд, алтайн хойлог, цэвдэгийн цагаан ятуу, цагаан шонхор мөн жижиг нуур цөөрөм, гол горхид алтайн сугас, монгол эндемик зүйл төдийгүй, түүх соёлын дурсгалаар нэн баялаг учраас улсын ·тусгай хамгаалалтанд авчээ.Сийлхэмийн нурууны хил залгаа ОХУ-ын нутагт 241.3 мян.га талбайтай Салюгемийн ДЦГ байдаг нь олон улсын хамтарсан тусгай хамгаалалттай газар байгуулах бодит нөхцлийг бүрдүүлдэг.Сийлхэмийн нурууны БЦГ-ын “А” хэсэгт оршдог Цагаан салаагийн хадны сүг зураг· бүхий хэсгийг ·ЮНЭСКО· “Дэлхийн соёлын өв”-д бүртгэсэн байдаг./цагаан салаа/

Бага Ойгорын Цагаан салаагийн хадны сүг зураг

Цагаан салаагийн хадны сүг зураг нь уулын өвөр биед байрласан хавтгай гөлгөр чулуун дээр зурагдсан бөгөөд хэсэг хэсгээрээ бөөгнөрөн байрласан байдаг. Уртаараа 15 км орчим зайд үргэлжилнэ.Эрдэмтдийн үзэж байгаагаар 10000 орчим зургаас бүрддэг байна.Зургийн гол сэдэв нь мал аж ахуй, ан агнуур юм. Мөн тэр үеийн ан амьтдыг урнаар дүрслэн үлдээсэн байдаг. Ан агнуурын тэр үеийн арга барил, зэрлэг амьтдын ааш араншингийн талаар маш дэлгрэнгүй тод томруун дүрсэлсэн нь тоогоороо утга санаагаараа хосгүй зүйл гэж тооцогддог.Хадан дээр зурж үлдээсэн урлагийн энэ бүтээлүүдийг харьцуулах өөр бүтээл байхгүй. Төв Азийн болон бусад орнуудад тохиолддог боловч тоо хэмжээгээрээ, зургийн уран сайхны илэрхийллээрээ Бага Ойгорын хадны зураг илүү гэдгийг судлаачид тогтоосон байдаг. ·Энэ бол үнэхээр гайхамшиг.

selh

Сүүлд шинэчлэгдсэн: 2015 оны 8-р сарын 29, Бямба гариг, 11:05