Ус, намгархаг газрын дэлхийн өдөр

Thursday, 02 February 2017
Written by Administrator
http://www.zoofirma.ru/
There are no translations available.

 16473424_1170410603078404_3678025763575443838_n

1971 оны 2 дугаар сарын 2-ны өдөр Иран улсын Рамсар хотноо Каспийн тэнгисийн эрэгт “Ус намгархаг газрын тухай конвенц”-ийг баталсан тул энэ өдрийг Ус чийг, намгархаг газрын дэлхийн өдөр болгон жил бүр тэмдэглэдэг уламжлал тогтжээ.

Монгол улс   энэхүү конвенцид 1998 оны 4 сарын 8-ны өдөр албан ёсоор нэгдэн орсон бөгөөд конвенцийн үйл ажиллагаанд тогтмол оролцож ирсэн болно. “Рамсарын жагсаалт”-д манай орны 11 газар-Өгийнуур (1998он), Монгол Дагуур (1997), Тэрхийн Цагаан нуур (1998), Нууруудын хөндийн нуурууд (1998), Хар-Уснуур (1999), Айрагнуур (1999), Ачитнуур түүний орчмын ус, намгархаг газар (2004), Буйрнуур, түүний орчмын ус, намгархаг газар (2004), Гангануур, түүний орчмын ус, намгархаг газар (2004), Увснуур, түүний орчмын ус, намгархаг газар (2004) Хурх, Хүйтэн голын хөндийн нуурууд (2004) бүртгэлтэй.

Ус, намгархаг газрын дэлхийн өдөр,"Олон Улсын ач холбогдол бүхий ус, намгархаг газар, ялангуяа усны шувууд олноор амьдардаг орчны тухай конвенц /Рамсар/", Монгол орны рамсарын конвенцэд бүртгэлэй нууруудын талаар орон нутгийн радиогоор дамжуулан ард иргэдийг мэдээллээр хангав.